• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймгаас анх удаа ХЭҮК-ын дээд шагналаар шагнагдсан

МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Хууль зүйн туслалцааны төв, Дорнын манлайлагч залуус НҮТББ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран өглөөний уулзалт, хэлэлцүүлэг, хяналт шалгалт, сургалт, суртчилгааны ажлуудыг 2019 онд үр дүнтэй зохион байгуулж ажилласан ба тус онд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Г.Эрдэнэбаатар ХЭҮК-ын дээд шагнал болох "Хүний эрхийн төлөө" хүндэт тэмдгээр шагнагдсан билээ. Тус шагналыг Цагдаагийн байгууллага болон орон нутгаас анх удаа хүртэж байгааг Комиссын дарга Ж.Бямбадорж онцолсон юм.