• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймгийн ГХУСАЗС зөвлөлд Зөвлөмж хүргэлээ

Комисст “...сүүлийн үед ахуйн хэрэглээний “газ”-ны хэрэглэсэн сав орон сууцны дээвэр, хөл хөдөлгөөн багатай газруудад олдож байгаа нь өсвөр насны хүүхдүүд “газ” үнэрлэж мансуурч байж болзошгүй...” талаар мэдээлэл ирүүлсэн.

Аймгийн Эрүүл мэдийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт сүүлийн жилүүдэд “газ” үнэрлэж, мансуурсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй боловч орон сууцны дээвэр, хөл хөдөлгөөн багатай цэцэрлэгт хүрээлэнд ахуйн хэрэглээний “газ”-ны сав олдох болсон талаар иргэний зургаар баримтжуулсан мэдээлэл, “газ”-ны үзүүр хэсэгт соруул хийж бэлтгэсэн байдал нь түүнийг хэрэглэж мансуурах зорилгоор ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд ахуйн хэрэглээний “газ”-ыг зориулалтын бусаар хэрэглэж буй явдлаас урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хяналтыг сайжруулах, “Дорноговь аймагт худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мөрдөх журам”-ыг шинэчлэн боловсруулах, худалдаа үйлчилгээний газруудад 21 нас хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний газ худалдаалахгүй байх талаар зөвлөмж мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.