• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь телевизтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Иргэд олон нийтэд хүний эрхийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа болон бусад мэдээ, мэдээллийг хүргэх, хүний эрхийн боловсрол олгох зорилгоор орон нутгийн DTV-телевизтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Дорноговь телевиз нь 2016-2019 он хүртэл Комиссын орон нутаг дахь ажилтны зохион байгуулсан үйл ажиллагаа бусад мэдээллийг үнэ төлбөргүй иргэдэд хүргэж ажилласан ба Комиссоос тус телевизэд хүний эрхийг хангах хамгаалах үйлсэд санаачлагатай дэмжиж ажиллаж байгааг сайшааж ТАЛАРХАЛ гардуулсан билээ.

DTV-телевиз нь хамгийн сүүлийн үеийн дуу дүрсний өндөр чанартай, дэвшилтэт технологийг ашиглаж DDISH -ийн 941-р сувгаар Дорноговь аймгийн 14 сум, Юнивишны 963-р сувгаар Сайншанд сум, Замын-Үүд сумын орон сууцны айл өрхүүдэд давхар мэдээлэл хүрч Комиссоос хүний эрхийн чиглэлээр бэлтгэсэн контентийг орон нутгийн түвшинд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагааг явуулж байна.