• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дотуур байрны сурагчидтай бүлгийн ярилцлага зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ орон нутгийн ЕБС, МСҮТ-ийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн нөхөн үржихүйн эрх, бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх чөлөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа хийх удирдамжийн дагуу аймгийн төв байрлах МСҮТ, ЕБ-ын 1,3-р сургууль нийт 3 дотуур байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж зургаар баталгаажуулах ажлыг 2018 оны 07 сарын 05-ны өдөр зохион байгуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр дээрх сургуулийн дотуур байрны сурагчидтай бүлгийн ярилцлага зохион байгуулан ажиллалаа.