• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Замын-Үүд суманд "Хүний эрхийн нээллтэй өдөр" арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд  "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа.  Уг арга хэмжээ нь  Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэдээс хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол хүлээн авах, төрийн байгууллагуудаас гаргасан нийтээр дагаж мөрдөх захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор тодорхой байгууллагуудад хяналт шалгалт хийх, сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан.  "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, Сумын ИТХ, Засаг даргаас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол, тушаал, шийдвэрт хүний эрхийн дүн шинжилгээ хийж, байгаль орчин, уул уурхайн салбар дахь хууль дээдлэх зарчмын асуудлаар тусгай удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт-ярилцлага зохион байгуулсан ба мргэд олон нийттэй уулзалж хууль зүйн зөвлөгөө өгч, гомдол мэдээллийг хүлээн авлаа. Мөн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороод болон Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж мэдээлэл авч, дүншинжилгээ хийж байна.