• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 336-р ангид ажиллалаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт болон Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 336-р ангийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу холбоглох ажлуудыг гүйцэтгэж, судалгаа авч мэдээлэл хүргэлээ.