• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Зөв амьдралын үнэ цэнэ" арга хэмжээг 2 дохь жилдээ зохион байгууллаа

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурал, аймгийн Ахмадын хороотой хамтран "Зөв амьдралын үнэ цэнэ" арга хэмжээг 2 дохь жилдээ зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн төвийн 1,2,3,4,6,7-р багийн төлөөлөл болсон нийт 80 гаруй иргэд хамрагдлаа. Үйл ажиллагаагаар иргэдэд мэдээлэл хүргэх, зөв үйлдэл, хандлага, төлөвшүүлэх зорилгоор яриа өрнүүлж хөгжөөнт тоглоом тоглуулж, азтан шалгаруулсан сонирхолтой үйл ажиллагаа болж өндөрлөлөө.