• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг "Иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил" болгох зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс санаачлан тус өдөрлөгт ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ оролцож 60 гаруй иргэдэд мэдээлэл хүргэлээ. Иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор ХЭҮК-ын тухай танилцуулга, Хүний эрх гэж юу вэ, гомдол гаргах зэрэг 8 төрлийн гарын авлага, 5 төрлийн шторкийг хүргэж ажиллалаа. Өдөрлөг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд суманд зохион байгуулагдсан ба Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Улсын бүртгэлийн хэлтэс, Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд оролцож шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч эрх, зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага материалыг иргэдэд хүргэсэн. Тус "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлтэй өдөрлөгийг улирал бүр зохион байгуулагдах юм.