• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хүргэж хамтран ажиллахаар санал солилцлоо

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Дорноговь аймаг дахь салбар хамтран "Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн" ийг зохион байгуулсан ба  тус зөвлөгөөнд Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ажилтан оролцож төрийн бус байгууллагын төлөөлөлд мэдээлэл хүргэж, хамтран ажиллахаар санал солилцлоо.  Зөвлөгөөнд Сайншанд, Замын-Үүд, Айраг, Хатанбулаг, Улаанбадрах, Иххэт сумдын нийт 49 ТББ-ын 62 төлөөлөл оролцсон бөгөөд ТББ-г чадавхжуулах сургалтын дараа Төрийн бус байгууллагууд хоорондоо танилцах, харилцан туршлага судлах, хамтран ажиллах чиглэлээр ярилцсан юм. ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтны зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга ном, гарын авлагыг мэдээлэл болгон өгч, хамтран ажиллах талаар ярилцлага өрнүүллээ. Уулзалтын үр дүнд төрийн бус байгууллагууд "Дорноговь ТББ нэгдэл" facebook бүлэг байгуулан мэдээлэл солилцохоор боллоо. Дорноговь аймгийн хэмжээнд 100 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаагаас нийгэмд үйлчилдэг 123, гишүүддээ үйлчилдэг-26 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хуулийн хүрээнд тайлан өгсөн 17 ТББ байгаа талаар Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэл хүргэсэн юм.