• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

Жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр Иргэний нийгмийн өдөр тохиодог ба энэ өдөр орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ ИТХ-аас зохион байгуулсан Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзах уулзалтанд оролцож ХЭҮК-ын тухай болон хамтран ажиллах талаар мэдээлэл хүргэж санал солилцлоо. Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул "Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, анхаарах асуудал”, АЗДТГ-ын Хууль-Эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа "Иргэний нийгмийн байгууллагын талаарх орон нутгийн бодлого шийдвэр, хэрэгжилтийн тухай”, мэдээлэл хүргэлээ. Мөн Гал голомт үндэсний хөдөлгөөн, Манлайлагч иргэд, Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, АОЭХ, Залуучуудын холбоо, аймгийн ҮЭХ... зэрэг нийт 15 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн юм. Уулзалтанд оролцсон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдээс гарсан саналын дагуу сар бүрийн эхний долоо хоногийн Баасан гарагийн 10 цагт "Соёмбо цогцолбор дахь Иргэний танхим”-д уулзалт, ярилцлага, сургалт хийх боломжийг аймгийн ИТХ-аас олголоо.