• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөгт оролцож мэдээлэл хүргэлээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж 2017 оны 02 дугаар сарын 17-нд "Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөгийг "Саран хөхөө” театрт зохион байгуулсан ба ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн оролцож МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүний эрх сэдвээр иргэдэд мэдээлэл хүргэлээ. Сайншанд сум 2016 оны мал тооллогын  дүнгээр 94 мянга гаруй толгой мал тоолуулжээ. Долоон багийн хэмжээнд нийт 246 малчин өрх буй.  Харин өдөрлөгт 170 гаруй малчин өрх оролцохоос 110 орчим малчин хүрэлцэн иржээ. ЗДТГ-аас санаачилж малчдынхаа санаа бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малчдын талаар төрөөс баримталж  буй бодлого, үйлчилгээ, тогтоол, шийдвэрүүдийг танилцуулах зорилгоор "Малчид бид хамдтаа” малчдын нэгдсэн өдөрлөгийг ийнхүү зохион байгуулсан билээ. Малчдад зориулж нийгмийн даатгал, жижиг дунд бизнесийн зээл, малын хулгайтай тэмцэх гээд ажил хариуцсан алба хаагчид тодорхой мэдээлэл хийж малчдын тулгамдсан асуудлыг сонсч, асуулт хариулт өрнүүлсэн юм. Тус уулзалтаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар иргэн хандсан ба Сайшанд сумын Засаг дарга тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар хариулт өгч байлаа. Мөн тус иргэний хандсан асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авахаар төлөвлөөд байна.