• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мандах сумын залуучуудад сургалт зохион байгууллаа

2018 оны 07 сарын 02-ний өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан  Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГазрын дэргэдэх ЗХТ, ДМЗ ТББ-тай хамтран аймгаас 170 кл зайд орших Мандах сумын 18-35 насны залуучуудад эерэг харилцаа, хүний эрхэд суурилсан хандлага, залуучуудын оролцоо, манлайлал, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль зэрэг сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд залуучуудын чуулганд оролцогч 86 хүн хамрагдлаа. Мөн сумын удирдлагуудад  "Хүний эрхийн төлөө залуучууд" сургагч багшийн гарын авлага CD, хүний эрхийн 14-р илтгэл, багц гарын авлага, зурагт хуудсыг өглөө. Мандах сум нь залуучуудын чуулга уулзалтаа зохион байгуулсан ба залуучууд сургалтанд маш идэвхтэй хамрагдлаа.