• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэндчилгээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дорноговь аймаг дахь ажилтантай хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлж байна. 2016 онд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд Хүний эрхийн боловсрол олгох зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулаад байна. Мөн Орон нутагт "Сонгодог" радио 104.5, Дорноговийн шуудан, "MNT" Миний нутгийн толь телевиз, "DSB" телевиз, DTIME гэх зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хүний эрхийн сэдэвт нэвтрүүлэг, видео шторк, сурталчилгааны бусад материалыг олон нийтэд хүргэн ажиллаж байна.