• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөтэй боллоо

Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөний үйл ажиллагаатай танилцлаа.

Тус мэдүүлэг авах өрөөг орон нутгийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа болон гишүүд Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа У.Мөнхсансар, аймгийн Прокурорын газрын орлогч дарга Д.Ширэндэв нарт хүүхдээс мэдүүлэг авах тусгай өрөөтэй болох мөн дагнасан прокурор, мөрдөн байцаагч ажиллуулж болох талаар харилцан санал солилцон, асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд аймгийн Цагдаагийн газар дээр насанд хүрээгүй̆ хүнээс мэдүүлэг авах өрөөг тохижуулж, гэмт хэрэгт холбогдогч, гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдийн эрх ашгийг дээдэлсэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлжээ.