• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Насан туршын боловсролын төвтэй хамтран ажиллаж байна

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Насан туршын боловсрол хариуцсан багш Г.Хонгорзултай хамтран тус төвд суралцаж байгаа хүүхдүүд мэдээлэл хүргэж, албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар "Хүүхдийн эрх" сэдвийн хүрээнд ярилцаж, ном гарын авлага, тэмдэглэлийн дэвтрийг өгч, тэдэнтэй санал солилцсон ба хүүхдүүд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэн хүний эрхийн талаар мэдээлэл авч чадсан тухайгаа хэлж талархал илэрхийлсэн юм.