• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээллттэй Нийгэм Форумын хуулийн хөтөлбөрөөс орон нутгийн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх сургалтанд мэдээлэл хийв

Нээлттэй Нийгэм Форумын хуулийн хөтөлбөрөөс орон нутгийн ТББ-ын чадавхийг бэхжүүлэх сургалтыг 11 аймгийн нийт 80 ТББ-ыг хамруулан 2016 оны 4-р сард хийхээр төлөвлөж байна. Тус сургалтаар орон нутгийн ТББ-ын хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, эрхийг үр нөлөөтэй хамгаалах, өөрийн орон нутагт хүний эрхийн нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах, энэ чиглэлээр бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах чадавхиа нэмэгдүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ. Сургалтыг 3 бүсэд хуваан хийх бөгөөд Дорноговь аймагт Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай аймагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь аймагт Дундговь, Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудыг хамруулна. Сургалтыг Дорноговь аймагт 2016 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдөр зохион байгуулж ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Э.Уранбилэг ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН ТОГТОЛЦОО сэдвээр сургалтанд оролцогчдод мэдээлэл, сургалт хийв.