• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд“SPEKER-2018” уран илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд өсвөр үе залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өөрсдийн эрх, үүрэг, хариуцлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, залуучуудын дунд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, илтгэлээс гарсан санал санаачилгад дэмжлэг үзүүлэх зорилгоор "SPEKER-2018” уран илтгэлийн тэмцээнийг ерөнхий боловсролын сурагчид, оюутан, залуус гэсэн хоёр насны ангиллаар зохион байгууллаа.  Илтгэлийн уралдааны шүүгчдээр Саранхөхөө театрын дарга УГЗ Нацагдоржийн Пүрэвдорж, аймгийн Прокурорын газрын Тамгын дарга  Жамъяндоржийн Айжуу, Дорноговь телевизийн гүйцэтгэх захирал Заяабатын Энхзул нар ажиллаж оролцогчдод үнэтэй зөвлөгөөгөө өгч шилдэгүүдийг шалгарууллаа. Илтгэлийн уралдаанд Дорноговь аймгийн Сайншанд, Айраг, Замын-Үүд сумын нийт 48 илтгэл ирснээс удирдамжид заасны дагуу насны ангилал тус бүрээс 8 илтгэгчийг шалгаруулан илтгэгч нар илтгэлээ танилцуулж өрсөлдсөн ба дараах байдлаар шагналт байранд шалгарлаа.  Оюутан, залуучууд:  1-р байр Замын-Үүд сумын ЕБ-ын сургуулийн НУ багш Г.Гантуяа 2-р байр Замын-Үүд сумын ЕБ-ын сургуулийн НУ багш Б.Адъяатулга 3-р байр МУБИС-ын оюутан Д.Мөнх-Эрдэнэ Сонирхолтой илтгэгчээр АШУҮИС-ын Дорноговь салбар сургуулийн оюутан Б.Отгончимэг,  Сурагчдын ангилалд:  1-р байр Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургуулийн сурагч С.Ариунтунгалаг  2-р байр Замын Үүд сумын ЕБ-ын сурагч Б.Болормаа 3-р байр Замын Үүд сумын ЕБ-ын сурагч Т.Эрхэмбаяр Сонирхолтой илтгэгчээр Замын Үүд сумын 2-р сургуулийн сурагч Г.Анхчимэг нар шалгарлаа.