• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн ГБХЗХГазар, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд сургууль бүрийн төлөөлөл болсон 50 орчим охидтой уулзаж хэлэлцүүлэг зохион байгууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм. Энэ жилийн хувьд манай улс хүч чадалтай охид уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. . Уулзалт хэлэлцүүлэгт Сайншанд сумын ЕБ-ын 1,2,3,5-р сургууль, МСҮТ-ийн сурагчид, АҮШУИС-ын оюутан нийт 50 орчим охид оролцож үзэл бодлоо илэрхийллээ.  Уулзалт хэлэлцүүлгийн зочдоор Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Бортолгой, DTV-ын захирал З.Энхзул, сэтгэл зүйч Б.Баярхүү нар оролцож оролцогчдын сонирхсон асуултад хариулж мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн хүрээнд охидод тулгамдаж буй асуудал, харилцаа хандлага, охид юунаас айдаг вэ? Зэрэг асуудлаар хэлэлцүүлгийг өрнүүлсэн ба охидоос гарсан санал санаачилгыг олон нийтэд зөвлөмж хэлбэрээр хүргэхээр боллоо.Мөн орон нутгийн телевизээр нэвтрүүлэг хэлбэрээр иргэдэд хүргэх юм.