Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдөр

Дорноговь аймгийн  АШУҮИС-ийн салбар сургуулийн оюутнууд тэмдэглэлт өдрийнхөө хүрээнд Оюуны-Индэр илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж. ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ шүүгчээр оролцлоо.  Илтгэлийн тэмцээнийг оюутны зөвлөлөөс зохион байгуулж байгаа нь идэвх оролцоотой байгааг харуулж байна. АШУҮИС-ийн салбар сургууль нь хичээлийн  байр 2, түшиц эмнэлэг 1, оюутны дотуур байр 2, биеийн тамирын заал, соёлын төв, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амралт сувилал, оюутны зуны дадлагын баз зэрэг сургалт хүмүүжлийн ажил зохиох сургалтын материаллаг орчин бүрдэж суралцах боломж өргөжсөөр байна. Тус сургууль нь  Хүний их эмч, Сувилахуй, Эх барихуй чиглэлээр бакалавр, Сувилагч, Уламжлалт анагаах ухааны сувилагч, Эх баригч, Эм найруулагч мэргэжлээр диплом, Лаборанторын техникч, Туслах сувилагч мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.