• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Онцгой байдлын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ

    
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр баталсан хяналт шалгалт хийх тухай нэгдсэн удирдамжийн дагуу Комиссын орон нутаг дахь  ажилтан Ч.Нандин-Эрдэнэ  2018 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд  аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах болон бусад эрхийн хэрэгжилтийг шалгаж, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулахыг зорьсон.