• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн телевизээр дамжуулан иргэдэд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна

2020оны 03 дугаар сараас эхлэн орон нутгийн телевизээр тэмдэглэлт өдрүүдэд зориулсан хүний эрхийн төрлөөр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. COVID-халдварт өвчлөлтэй холбоотойгоор гурван төрлийн шторк, ажлын байрны бэлгийн дарамт, хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг зэрэг шторкийг өдөр тус бүр 44 удаагийн давтамжтайгаар иргэдэд хүрч байна. Орон нутгийн хувьд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн мэдээллээ түлхүү үзлэг ба мэдээлэл цацагдсанаар хууль зүйн зөвлөгөө авах, комисст хандах иргэдийн тоо ихсэж байна.