• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Охидод сургалт зохион байгууллаа

2017 оны 03 дугаар сарын 16-ний өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Ерөнхий боловсролын 1-р сургуультай хамтран дотуур байранд амьдардаг 90 гаруй охиодод Хүний эрхийн Үндсэний Комиссын танилцуулга мэдээлэл, харилцаа хандлага сэдвээр 1 цаг 30 минутын сургалт  зохион байгууллаа. Тус сургалтыг сургуулийн Соёлын танимд зохион байгуулсан ба хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр зохион байгуулан дасгал ажиллуулахад хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлага тийм ч сайн биш байгаа нь ажиглагдлаа. Сургалтанд хамрагдсан охидын хувьд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэн идэвхтэй оролцож байгаа нь сайн талтай байлаа. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувьд харилцаа хандлагатай холбоотой хүндрэлтэй асуудлууд байдаг талаар охид хуваалцсан юм.  Мөн  охидод болон багш ажилчдад сургалтыг дахин явуулах талаар хүсэлтийг тавьж байлаа.