• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 11-ний "Охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан төлөөлөл болгон 80 гаруй охидуудад Охидын эрхийн талаарх мэдээллийг хүргэж тэдэнд тулгамдаж буй асуудлыг гаргаж шийдвэрлэх арга замыг тодорхойлон ярилцлаа. Уулзалтаар охид тулгамдаж байгаа асуудлаа ярилцсан төдийгүй хаана хэрхэн хандах талаар ойлголттой болсон нь сайн талтай байна.