• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдын хууль зүйн мэргэжилтнүүдтэй уулзаж мэдээлэл хүргэлээ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сумдын хууль эрх зүйн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыгзохион байгуулсан ба МУ-ын ХЭҮК-ын Дорноговь аймаг ажилтан Ч.Нандин-Эрдэнэ мэдээлэл хүргэж хамтран ажиллахаар санал солилцлоо. ХЭҮК-ын ажилтны хувьд Хүний эрхийн Үндсэний Комиссын танилцуулга, хүний эрхийн чиглэлээр сум орон нутагт хамтран ажиллах нь, хууль зүйн зөвлөгөөний талаар ярилцаж чиглэл өглөө.Тухайлбал сум бүрийн хууль зүйн мэргэжилтнүүд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, бүртгэлжүүлэх, холбон зуучлах, хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар орон нутаг дахь ажилтанд яаралтай утсаар мэдэгдэх, захидалаар илгээх, мэдээлэл солилцох, хүний эрхийн чиглэлээр болон хуулиар иргэдэд мэдээлэл, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах талаар санал солилцож хамтран ажиллахаар болсон. Сургалтанд 14 сумын хууль зүйн мэргэжилтэн хамрагдаж хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн практик хэрэглээ, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга зүй сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан. Мөн захиргааны акт боловсруулах, алдаатай захирамжлалын баримт бичгийн зөрчил арилгах дадлага ажил гүйцэтгэж, сум, орон нутагт авч хэрэгжүүлж буй үр дүнтэй ажлуудын талаар харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.