• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдын хууль зүйн мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэлээ

Олон Улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн сумдын хууль зүйн мэргэжилтнүүдэд ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ ХЭҮК-ын үйл ажиллагааны болон хамтран ажиллах талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Хүний эрхийн чиглэлээр гарсан 2 төрлийн ном, 2 төрлийн гарын авлагыг өгч тэмдэглэлт өдрийг угтан сумынхаа иргэдэд мэдээлэл хүргэж хамтран ажиллах талаар ярилцлаа. Энэхүү тэмдэглэлт өдрийг  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн Хүний эрхийн Олон Улсын өдрийг "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.