• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тогтвортой хөгжлийн 4-р зорилт Эгэх хариуцлага ба иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэгт оролцлоо

  Тогтвортой хөгжлийн 4-р зорилт "Эгэх хариуцлага ба иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь"  хэлэлцүүлэг орон нутагт зохион байгуулагдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь  ажилтан Ч.Нандин-Эрдэнэ оролцлоо. Тус хэлэлцүүлгийг "Бүх нийтийн боловсролын төлөө, эвслийн Дорноговь аймаг дахь салбар", Аймгийн нийгмийн бодлогын хэлтэс, Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Сайншанд сумын ЗДТГ-тай хамтран Дорнын хариуцлагатай залуу манлайлагч ТББ-аас 2018 оны 05-р сарын 10-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэг сургалтанд  аймгийн төвийн 1,2,3,5-р сургууль, болон цэцэрлэгийн "Эцэг эхийн зөвлөл"-ийн төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцов. Тус хэлэлцүүлэгт оролцсон эцэг эхийн зөвлөлүүд хэрхэн ажиллаж талаар ойлголттой болох нь чухал байна гэж үзсэн. Мөн хүүхдийнхээ боловсрол хүмүүжилт эцэг эхийн оролцоо маш чухал талаар ярилцаж цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо.