• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төв зам дагуу нөлөөллийн самбартай боллоо

ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газартай хамтран гэр бүлийн хүчирхийллэл, хүний эрхийн асуудлаар хэрхэн, хаана хандаж болох талаар мэдээлэл багтсан 3*6 хэмжээтэй нөлөөллийн зурагт самбарыг Сайншанд сумын төв зам дагуу байршууллаа. Аймгийн Хууль эрх зүйн хэлтэс нь ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтантай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр томоохон үйл ажиллагаа хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж хамтран ажиллаж байна. Хүний эрхийг хамгаалах  механизм болох Төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага /бүх шатны ИТХ, Засаг дарга/, иргэний нийгмийн байгууллагууд хамтын ажиллагаа сайн байснаар төрийн үйлчилгээ иргэдэд ойр хүрэх болно. Хүн бүр хүний эрхийг хамгаалагчид