• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төмөр замын МСҮТөвийн оюутнуудад мэдээлэл хүргэлээ

2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 45 оюутнуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хэрхэн хандах талаар мэдээллийг хүргэлээ. Тус сургууль нь хүний эрхийн чиглэлээр сургалтыг тусгай цаг гарган оруулах талаар ярилцаж хамтран ажиллахаар боллоо. Мөн сургуулийн номын санд хүний эрхийн ном, сэтгүүлийг гардуулан өглөө.