• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төмөр Замын МСҮТ-ын оюутнууд хүний эрхийн боловсрол олгох сургалтад хамрагдаж байна

Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад анги тус бүрд хүний эрхийн тухай ойлголт, харилцаа хандлагын талаар сургалтыг зохион байгуулж байна. Хүний эрхийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг 2020 оны хичээлийн жилийг дуустал хамтран зохион байгуулж багш сурагчдад хүний эрхийн мэдлэг, боловсрол олгохоор тус сургуультай хамтран ажиллаж байна.