• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагууд "Бид хүний эрхийг хамгаалагчид" уриалгад нэгдлээ

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Хүний эрхийг Олон Улсын өдрийг тохиолдуулан төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээний үеэр 2018 онд хамтран ажиллах талаар санал солилцож байгууллагууд "Бид хүний эрхийг хамгаалагчид" уриалгад нэгдлээ. ХЭҮК-оос жил бүр Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан 21 аймаг болон дүүргүүдэд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр”болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна.