• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улаанбадрах суманд ажиллалаа

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баярхүү, Гэр бүл хүүхэд, залуучууд хөгжлийн газрын амьдрах ухааны сургагч багш Д.Энхээ нартай хамтран Улаанбадрах суманд ажиллаж хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгаалалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн харилцаа сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус сумын Ерөнхий боловсролын 7-9-р ангийн бүх сурагчид, залуучуудын төлөөлөл, иргэд идэвхтэй оролцлоо. Мөн тус сумын Засаг дарга цаашид хүний эрхийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахаа илэрхийлсэн.