• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан багийн зарим гишүүдэд мэдээлэл хүргэлээ

“Хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх тусламж үйлчилгээ” чадавхжуулах сургалтыг 2020 оны 10-р сарын 24-нд Сайншанд суманд аймгийн Гэр бүл, хүүхэд, залчуудын хөгжлийн газраас зохион байгууллаа.

Сургалтаар Хүчирхийллийн хохирогчийг таньж, шаардлагатай тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хуулиар хүлээсэн чиг үүргийг хүрээнд Цагдаагийн албан хаагч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчдын хамтын ажиллагаа, Аюулгүйн зэргийн үнэлгээ хийх аргачлал, Жендер ба хүний эрхэд суурилсан хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгосон сургалт боллоо.

Сургалтад Цагдаагийн 22 албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 15, ГБХЗХГ-ын 9, нийт 46 албан хаагчид хамрагдан, мэдлэгээ бататгалаа.

Сургагч багшаар ССҮТ-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн клиникийн профессор, их эмч Д.Энхтуяа, Цагдаагийн газрын ГБХХГХУСА ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ариунтуяа, ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Б.Энхтуяа нар ажилласан Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ хүний эрх ба жендэрийн тухай ойлголт сэдвээр мэдээлэл хүргэн хамтран ажиллалаа.