• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хувь хүний хөгжил" лекцийг төрийн албан хаагчдад хүргэлээ

2018 оны 04 сарын 27-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран төрийн албан хаагчдад хувь хүний хөгжлийн талаар лекцийг хүргэж хамтран ажиллалаа. Лекцийг "Оюуны чадвар" төвийн Лектор Г.Мөнгөн багш хувь хүний хөгжил, дадал, хэвшил зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавьж оюуны томоохон хөрөнгө оруулалт хийлээ.