• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар мэргэжлийн байгуулагуудтай хамтран ажиллалаа.

Дорноговь аймгийн 85 жил, Сайншанд сумын 55 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор 2016 оны 07 сарын 30-31-ний өдрүүдэд Аймгийн Мэргэжлийн хяналт, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг 103- тай ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч. Нандин-Эрдэнэ хамтран ажиллалаа. Хурдан морины уралдаан нь: Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны нийт 928 морь уралдсан ба 350 хүүхэд морь унаж уралдсан. Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийг бүртгэж дугаараар нь насны ангилалд нь өнгийн тасалбар олгож, хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй хүүхдийг гаргахгүй буцаах зэрэг шаардлага тавьж, унаач хүүхдийн болон хүний эрхийн чиглэлээр зурагт хуудас, видео бичлэгийг иргэдэд хүргэж ажиллалаа. Уралдааны явцад хүүхдийн гэдэс өвдөх, моринд өшиглүүлэх, хэт халууны улмаас толгой өвдөх, ам цангах, тавиачгүй явж чадахгүй гэж уйлах, мориноос унах зэрэг тохиолдол гарсан ба тухай бүр эмнэлгийн тусламж үзүүлэн холбогдох шуурхай арга хэмжээг авч ажилласан. Гарсан зөрчил: 1.Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хугацаа дууссан, овог нэр зөрөх, хүүхдийн нэр, РДугаар буруу, аавынх нь нэрээр даатгах, даатгалын нэр, хугацааг дээр нь зассан гм. 2.Эцэг эх, асран хамгаалагчтай хүүхдийг морь унахыг зөвшөөрсөн гэрээ байгуулаагүй, уяачид унаач хүүхдийнхээ талаар мэдээлэл байхгүй. 3.Хурдан морины уралдаанч хүүхдийн стандартын бүрэн хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй / Мотоцикл, унадаг дугуй, роликны өвдгөвч, тохойвч, барилгын каск гэх стандартын бус хувцас хэрэгсэл өмсгөсөн. 4.Хүүхэд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт байхгүй . 5.Морь гарааны төхөөрөмж унах үед морь үргэж хүүхэд унах зэрэг зөрчил илэрсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд зохих шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.