• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хурдан морь уралдаанч хүүхэд, уяачдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хутагтын хурд морин спорт уяачдын холбоо хамтран 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "Хурдан морь уралдаанч хүүхэд, уяачдын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулаглаа. Зөвлөгөөнд төрийн байгууллагын төлөөлөл, уяач, уралдаанд хүүхэд, эцэг эхийн төлөөлөл, сумдын Засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн зэрэг 110 хүн оролцож санал бодлоо солилцлоо. Тус зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хуулийн албаны дарга А.Энхбаатар оролцож уралдаанд хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хамгааллын талаар  мэдээлэл хүргэж чиглэл өглөө. Мөн тус зөвлөгөөнд ХЭҮКомиссын орон нутаг дахь ажилтан оролцлоо.