• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хутагтын хурд-2017” хурдан морины уралдаанд хяналт тавьж ажиллалаа

"Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр азарга, их нас, соёолон 3 насны ангиллаар зохион байгуулагдсан ба ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллалаа. Уралдаанд Улаанбаатар хот, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн уяачдын нийт 380 морьд уралдаж, 210 уралдаанч хүүхэд бүртгэгдэн уралдаанд оролцлоо.Үүнээс долоо нь эмэгтэй хүүхэд бүртгэгдсэн байна. Уралдааны явцад хоёр хүүхэд унаж хөнгөн гэмтэл авсан ба эмчийн үзлэгт хамруулж эмнэлгийн анхны тусламжийг газар дээр үзүүлсэн. Нэг хүүхэд гарааны замд хөлийг нь скочидсоны улмаас цус нь боогдсон, гаргах үед моринд өшөглүүлснийг мэдэж эмнэлгийн тусламж үзүүлэн уралдааны замд гаргаагүй. Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гэнэтийн ослын даатгал, эцэг эхийн зөвшөөрлийн бичиг, хүүхдийн хамгаалах хэрэгсэл зэргийг үндэслэн бүртгэл явуулах, стандартын хувцас хэрэгсэл өмсөх тал дээр алдаа дутагдалтай байлаа. Аймгийн ГБХЗХГазраас Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд тавигдах шаардлага, зөвлөмж зөвлөгөөг шторк, гарын авлага гарган олон нийтийн сувгаар дамжуулан 200 гаруй хүүхэд, 300 гаруй иргэд, уяачид, эцэг эхчүүдэд хүргэсэн. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны тухай дүрэмд заасны дагуу бай шагналын 20%-ийг түрүүлж, айрагдсан уралдаанч хүүхдүүдийн хадгаламжийн дансанд нь байршуулах эсвэл гарт нь өгөх талаар чиглэлийн өгсөн байна. Цаашид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж байгаа уралдааны явцад уралдаанч хүүхдийн бичиг баримтыг хууль журмын дагуу үндэслэн бүртгэж хэвшүүлэх, унаач хүүхдийн стандартын хувцсыг орон нутагт борлуулах тал дээр Морин спорт уяачдын холбоо болон холбогдох газрууд анхааралдаа авч ажиллах,тухайн талбарт ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогоомжийг мөрдөж хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх нь зүйтэй юм.