• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуулийн байгууллагын төлөөлөлд Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцоор оролцогч улсуудад эрүү шүүлттэй тэмцэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтэд өртсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд түүний нэмэлт протоколд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдэн орсон билээ.

2020 оны 07 сарын 01-ний өдөр Шүүхийн шийвэр гүйцэтгэх газар, Прокурор, аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар сургалт зохион байгууллаа.