• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна

Дорноговь аймагт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа D.MEDIA телевизын "Зочны цаг" буланд МУ-ын Хүний эрхийн Үндсэний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ оролцлоо.  Тус ярилцлагын цагт хүүхдийн эрхийн чиглэлээр тэр дундаа "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг" Олон Улсын өдрийн хүрээнд ярилцлага өрнүүллээ. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндсэний Комиссын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусгагдсан хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хүргэж хамтран ажиллалаа.  Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Анх 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ. Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг. Аймгийн хэмжээнд тус өдрийн хүрээнд Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аяныг 2018 оны 12 дугаар сар хүртэл өргүүлэхээр аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан.