• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэвтрийн дэглэмд байгаа ахмадын эрхийн асуудлаар уулзалт зохион байгууллаа

Дорноговь аймгийн Ахмадын хороотой хамтран ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэвтрийн дэглэмд байгаа ахмадуудтай гэрээр уулзаж тулгамдаж байгаа асуудал байгаа эсэх, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч гарын бэлэг өглөө. Тус үйл ажиллагааг Дорноговь хариуцлагатай залуу манлайлагч клуб ивээн тэтгэж хамтран оролцсон ба баг бүрээс 2 ахмад нийт 14 иргэн хамрагдлаа. Ахмадуудын хувьд 1-7 жил хэвтрийн дэглэмд байгаа ахмадууд хамрагдсан ба тулгамдаж буй асуудлын хувьд эм тарианы үнэ өндөр, тэтгэврийн зээлтэй, банкаар үйлчлүүлэхэд заавал өөрийн биеэр гарын үсэг зур гэх шаардлыг тавьдаг, халамжийн үйлчилгээ удаан, дараалал ихтэй гэх зэрэг асуудлыг хөндөж байлаа. Уулзалтаас гарсан саналыг үндсэлэн Ахмадын хороотой хамтран гэрээр бариа заслын үйлчилгээг үзүүлэх, банкуудад асуудлыг уламжлах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.