• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хяналт шалгалтыг орон нутагт явуулж байна. Тус Ажлын хэсгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг ахалж, 2020 оны 07 дугаар сарын 01-с 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, төрийн чиг үүргийн хэрэгжүүлж буй 10 гаруй байгууллагын удирдлагуудтай уулзаж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох зөвлөгөө мэдээллийг хүргэж ажиллалаа.

Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу дээрх аймгуудын тодорхой обьектуудад Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нөхцөл байдлыг шалгахын зэрэгцээ уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.