• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан "Соёмбо цогцолборын 206 тоот" өрөөнд байрлаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Сайншанд сумын Тамгын газарт байрлаж байсан бол 2017 оны 01 сараас эхлэн Соёмбо цогцолборын 206 тоот өрөөнд байрлаж иргэддээ үйлчилгээ үзүүлж байна. Тус байранд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Архив, 3-р баг, аймгийн Ахмадын хороо, Төрийн банкны салбар, Соёмбо номын сан, Нийтлэг үйлчилгээний газар, Иргэний танхим, Хуримын хүндэтгэлийн өргөө зэрэг газрууд байрлаж байгаа нь иргэдэд хүрч ажиллах нөхцөлөөр хангагдаж байна. Мөн хажууд байрлах аймгийн Хүүхдийн ордон буюу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар байрлаж байгаа нь давуу талтай юм.