• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол олгох зорилгоор сургалтуудыг зохион байгуулж байна

2017 оны 09 дүгээр сард Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-р курд элсэн суралцаж байгаа 100 гаруй оюутан, Цаг уур орчины шинжилгээний газрын 30 гаруй ажилтан, Хаан банкны Дорноговь аймаг дахь самбарын 30 гаруй ажилтнуудад "Хүний эрхийн тухай ойлголт", "Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "эерэг харилцаа" сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа. Мөн МСҮТөв, АҮШУИС-ийн оюутнуудад үе шаттайгаар сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.