• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 21 аймагт нэг нэг ажилтантай бөгөөд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн чиглэлээр нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, хүний эрх эрх чөлөө зөрчлийн талаар өргөдөл гомдол хүлээн авах, хяналт шалгалт хийх хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ 2018 оны эхний улирлын байдлаар 19 удаагийн сургалт зохион байгуулсан ба 1000 гаруй иргэн хамрагдсан байна.