• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа орон нутагт

Монгол Улсын Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ 2018 оны хагас жилийн байдлаар 23 сургалт, мэдээллээр 1106 иргэнд 1175 минут буюу 20 цагийн хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг байгууллагын захиалгаар зохион байгуулсан байна. Сургалт мэдээллээр иргэдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга, хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, эерэг харилцаа хандлага зэрэг захиалгат байгууллагын хүсэлтээр холбогдох эрхийн төрлөөр сургалт мэдээллийг өгч ажиллаж байна. Иргэдэд хүний эрхийн боловсрол олгогдсоноор эрх зүйн мэдлэг мэдээлэл, хүний эрхийн ойлголт нэмэгдэж цаашид бие биедээ хүндэтгэлтэй хандах хүний эрхийн зөрчлийг бууруулах, эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хэрхэн хандах, бусдын эрх эрх чөлөөг зөрчихгүй байх, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлах зэрэг чухал ач холбогдолтой юм.