• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ сар бүр хийгдэж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ графикийн дагуу хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаарх  дүн шинжилгээ хийж байна. Дүн шинжилгээ хийхтэй холбоотойгоор байгууллагуудаас мэдээлэл авч хамтран ажилладаг ба Сонгох, сонгогдох эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, Ахмад настны эрх, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрхээр нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдлээ. 2016 оны 10 дугаар сард Гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах,Төрийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх ба төрийн алба хаших тэгш эрхийн талаар дүн шинжилгээ хийгдэнэ.