• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрхийн Олон Улсын өдрийг энэ жил "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэж иргэдэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсан ба аймгийн хэмжээнд орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ хүний эрхийн чиглэлээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл хүргэх, зурагт хуудас болон уриалыг хэвлэн тараах, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, сумдад мэдээлэл хүргэх, уриалгад нэгдэх зэрэг гэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд иргэд болон байгууллага хамт олон идэвхтэй оролцож 180 гаруй иргэн сургалтанд хамрагдаж өөрсдийн эрхийн талаар ойлголттой болж чадсан.