• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдрийн хүрээнд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг"-ийг зохион байгууллаа

Хүний эрхийн Олон Улсын өдрийн хүрээнд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг"-ийг  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ аймгийн ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Цэргийн штаб, , Шүүхийн Тамгын газар, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн газартай  хамтран "ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ”  хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.