• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдрийн хүрээнд Цагдан хоригдож байгаа хүмүүстэй уулзлаа

Хүний эрхийн Үндсэний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Дорноговь аймгийн ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэс, Өмгөөлөгчдын зөвлөл, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Цагдан хоригдож байгаа хүмүүстэй уулзаж  зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эргэлт ирдэггүй хүмүүст ахуйн хэрэглээний зүйлс, ном гарын авлага өгч хамтран ажиллалаа.