• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг угтан "SPEAKER-2018" уран илтгэлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ ГБХЗХГазрын ЗХТөвтэй хамтран НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд өсвөр үе залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өөрсдийн эрх, үүрэг, хариуцлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, залуучуудын дунд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, илтгэлээс гарсан санал санаачилгад дэмжлэг үзүүлэх зорилгоор "SPEAKER-2018" уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Илгэлийн тэмцээнийг Дорноговь аймгийн 15-34 насны өсвөр үе залуучууд оролцох боломжтой бөгөөд сурагчид, оюутан залуус гэсэн 2 ангиллаар өрсөлдөнө