• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй тус тус хамтран иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллэс ангид байх эрхтэй. Иймд эцэг эх болон нийт иргэдийн хараа хяналт, оролцоо чухал юм. Бяцхан зорчигч бүрт Зогс, Хар, Сонс анхааруулгыг ойлгуулан таниулах хэрэгтэй.  1. Зогс –эхлээд замаар хөндлөн гарах аюулгүй газраа олж зогс 2. Хар-зам хөндлөн гарахдаа замын 2 талруу сайн хар. 3. Сонс-ойртон ирж буй машины чимээг сайн сонс, тээврийн хэрэгсэл байхгүй буюу машин зогссон үед баруун гараа дээш өргөн зам хөндлөн гарж хэвшицгээе.